Дуучин Б.Амархүү давж заалдах хүсэлт гаргажээ

Дуучин Б.Амархүү өнгөрсөн 10 сард сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн, хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан хэргээр хоёр жилийн ял сонссон. Тэгвэл тэрээр давж заалдах хүсэлтээ гаргасан байна.

Сануулахад: Дуучин Б.Амархүү өнгөрөгч есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдсан бөгөөд Шүүхээс түүнийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, гэртээ болон автомашиндаа хадгалсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн хоёр жилийн хорих ял ногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.