УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Бямбацогт нарын 10 гишүүн намрын чуулганы хуралдааныг таслаагүй байна

УИХ-аас гишүүдийн ирцийн мэдээллийг олон нийтэд нээлттэй зарлаж эхэллээ. Намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 11 дүгээр сарын ирцийн мэдээгээр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нийт 10 хуралдааны 9-д нь ирээгүйгээр тэргүүлж байна. Тэрбээр 8 хоногт нь эмнэлгийн чөлөөтэй байсан бол 1 удаа тасалжээ. Түүний араас УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Баярсайхан нар 7 удаагийн хуралдаанд оролцоогүй байна. Б.Баярсайханы хувьд 5 удаа чөлөө авч, 2 удаагийн чуулганы үеэр гадаадад байжээ.

Харин хамгийн олон тасалсан гишүүдийг Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн нар тэргүүлж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Баделхан, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Н.Наранбаатар, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн нарын гишүүд нэг ч таслахгүй чуулганы хуралдаанд бүрэн сууж, үндсэн үүргээ биелүүлжээ.