Завхан аймгийн Солонготын давааны авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 12:00 цаг хүртэл хязгаарлаад байна

Хүчтэй салхи, шуурганы улмаас Завхан аймгийн Солонготын даваанд хүндрэл үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 16:00 цагаас 5-ны өдрийн 12:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг түр хаалаа.

Тодруулбал, Улаанбаатар-Завхан-Улиастай, Улаанбаатар-Улаангом, Улаанбаатар-Завханы Тэс чиглэлд гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Эх сурвалж: ОБЕГ