Өнөөдөр авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох эсэхийг шийднэ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаан өнөөдөр 11 цагаас хуралдаж автозамын хураамжийг тав дахин нэмэгдсэн асуудлаа дахин хэлэлцэнэ.

Учир нь автозамын хураамж нэмэхийг иргэд эсэргүүцэж, автомашинтай жагсаалыг сүүлийн хэдэн өдөр зохион байгуулж буй юм. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхантай уулзаж, авто зам ашигласны хураамж нэмэх асуудлыг НИТХ-аар дахин хэлэлцүүлэх чиглэл өгсөн юм.