Авто зам ашигласны биш архины татварын нэмье Хотын даргаа

Авто зам ашигласны биш архины татварын нэмье Хотын даргаа.

Энэ оны эхний 11 сарын мэдээгээр архитай холбоотой гэмт хэргүүд болон эрүүлжүүлэгдсэн, эмчлүүлсэн хүмүүсийн тоо нэмэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Статистикийн газраас өгсөн мэдээгээр энэ оны эхний 11 сарын байдлаар нийт 98 мянган хүн эрүүлжүүлэгдсэн хэмээн мэдээлсэн.

Харин цагдаагийн газраас өгсөн мэдээллээр согтуугаар үйлдсэн гэмт хэргүүд нийт гэмт хэргийн ихэнх хувийг эзэлдэг бөгөөд энэ оны эхний 11 сард 4,040, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг эхний 11 сарын байдлаар 281 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 84 (42.6%)-өөр өссөн гэсэн юм.

СЭМҮТ-ийн Донтолтын эмгэг судлалын тасагт жилд давхардсан тоогоор 1000 орчим хүн хэвтэн эмчлүүлдэг үүний 90 гаруй хувь нь зөвхөн архинаас хамааралтай донтох эмгэгтэй хүмүүс байна.

Архины хамааралтай, бүүр цаашлаад солиорлын байдалтай хүмүүс хөдөө орон нутгаас ирж, хэвтэн эмчлүүлдэг. Тэд өөрсдийн хүсэлтээр болон гэр бүлийнхээ албан шаардлагаар ирж эмчлүүлээд буцдаг гэх.

Дээрх тоон мэдээллүүдээс харахад архитай холбоотой гэмт хэргийн гаралт өсөөд зогсохгүй эмчлүүлэгчид ч жилээс жилд өссөөр байна.  Монголчууд нуур шиг архинд чулуу шиг живж байна Хотын даргаа.