Тавдугаар сарын 25-ныг автомашингүй өдөр болгожээ

Жил бүр автомашингүй өдөр тав болон есдүгээр сард болдог билээ. Энэ оны хамгийн анхны автомашингүй өдөр тавдугаар сарын 25-ны бямба гарагт болно.

Мөн гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.

Тус тэмцээнийг мөн өдөрт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар боллоо.

Өнгөрсөн онд уг тэмцээнд 100 гаруй аж ахуй нэгж, 500 гаруй сайн дурын ажилтан оролцож, 30 орны 20 мянга гаруй оролцогч гүйж байв. Марафонд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж, иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээний нэг болоод буй. Иргэд, аж ахуйн нэгж байгууллага, хамт олон та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалжээ.