Зүрх судасны өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Та зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд долоо хоногт 5-аас дээш удаа, өдөр бүр 30 минут өөрт тохирсон дасгалуудыг хийж хэвшээрэй.

Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн нь:

-Цусны даралтыг бууруулна.

-Биеийн жингээ хянана.

-Стресс, бухимдлыг багасгана.

-Зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулна.

-Зүрх, уушгины үйл ажиллагааг сайжруулна.

-Үе мөчийг бэхжүүлж, уян хатан чанарыг нэмэгдүүлнэ.

-Яс, булчинг бэхжүүлнэ.

Эх сурвалж: НЭМҮТ