Дуучин Ука гурван сартай жирэмсэн

Дуучин Ука гурав дахь хүүхдээ тээж байна. Тэрээр одоо гурван сар жирэмсэн бөгөөд 37-ны жил дээрээ гурав дахь хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж буй аж.
Одоогоос гурван жилийн өмнө жил дараалан нярайлж байсан дуучин бүсгүй маань хүү, охин хоёроо дүүтэй болгож байна.Хэдийгээр жирэмсэн гэдгээ олноос нууцалсан ч, энд тэндийн шинэ жилийн арга хэмжээнд оролцох үеэр гярхай бүсгүйчүүдийн хараанаас бултаж чадсангүй.
Түүний нөхөр Г.Эрдэнэчулуун Лондонд уул уурхайн инженер мэргэжлээр доктор хамгаалсан ч сүүлийн үеийн ихэнх рекламд тоглох болсон. Рекламны нүүр царайндаа хамгийн том шалгуур тавьдаг “Говь”-ийнхон хүртэл Г.Эрдэнэчулууныг  сонгосон нь түүнд “рекламны мангас” нэр зүүлгээд байгаа билээ.
Хосууддаа аз жаргал хүсье.