Э.Батшугар: Тамирчдыг дэмжсэн аж ахуйн нэгжид татварын дэмжлэг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн

УИХ-ын сонгуулийн Сонгинохайрхан дүүргийн 11-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид сурталчилгааны 11 дэх өдрөө спортын салбарынхан, баг тамирчидтай уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулан, тэдний санал бодлыг сонслоо.

Спортын баг тамирчид бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөл, тэмцээн уралдаанд явах зардал мөнгөнөөс эхлээд олон асуудлыг хөндөж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар “УИХ-аас Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Тус хуульд сургуулийн спорт заалыг стандартын дагуу барих, нийтийн биеийн тамир, спорт болон төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжсэн заалтуудыг тусгасан. Мөн тухайн компани тамирчныг дэмжиж ажиллавал татварын хөнгөлөлт үзүүлэх заалт орсон. Ингэснээр зөвхөн төр биш хувийн хэвшлийн оролцоог өргөн хүрээнд хамруулах бололцоо бүрдэх юм. Энэ мэтээр сүүлийн жилүүдэд төрийн бодлогод спорт, нийтийн биеийн тамирыг тусгайлан авч үзэж байгаа ч олон улсын стандартад нийцсэн заал танхим, тоног төхөөрөмжөөс эхлээд шийдэх зүйл олон байна. Энэ салбарыг болон тамирчдыг төрөөс дэмжиж байж амжилт гаргана” гэлээ.

МАН-наас мөрийн хөтөлбөрт стандартын дагуу спорт заалыг дунд болон их, дээд сургуулиудад барих, орчныг сайжруулах,  тамирчдын нийгмийн асуудал болон эдийн засгийн талаас дэмжих заалтууд оруулсан гэдгийг онцолж байлаа.