Нийслэлийн хэмжээнд хийсэн үерийн эрсдэлийн үнэлгээгээр эрсдэлийн индекс 10.6 буюу маш их байна. Мөн дүүргүүдийн үерийн эрсдэлийн индексийн дундаж 8.1 буюу “маш их” гэсэн дүгнэлт гарлаа.
Тодруулбал, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн хувьд хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдож байна. Нийслэлийн хэмжээнд үерт өртөх байдлын үнэлгээгээр 25.000 орчим хүн ам өртөх магадлалтай гэсэн дүгнэлтийг гаргаад байна.