Авлигатай нам харгалзахгүй тэмцэж байгаа Ерөнхий сайдаа багаар нь дэмжинэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулан УИХ-ын сонгуулийн VI тойрог буюу зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Монгол Ардын намаас У.Отгонбаяр, М. Ганхүлэг, П.Анужин, Л.Соронзонболд, М.Бадамсүрэн, Ц.Идэрбат нар нэр дэвшиж байна. Нэр дэвшигчид бүс нутгаа хөгжүүлэх 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөө иргэдэд танилцуулж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож байгаа юм.

Зүүн бүсийг хөгжүүлэх гарц, шийдэл, намын мөрийн хөтөлбөрийг бодит ажил болгох салбар бүрийн шилдэг төлөөллийг багтаа нэгтгэсэн гэдгийг энэ үеэр Ерөнхий сайд онцлоод 30 жил хүссэн шударга ёсны үзэл санаа, тэмцэл дээрээ, үнэнч үлдэхийг уриалж, ард түмний дуу хоолой парламентад байх уу, эсвэл улстөрчид байх уу гэдэг сонголтын өмнө та,бид байна гэлээ.

Хэнтий аймгийн Бэрх тосгонд олон улсын хөтөлбөртэй Кембриджийн сургууль, Чингис хот-Бэрхийн 50 км хатуу хучилттай авто зам, олон улсын стандарт нийцсэн хөлбөмбөгийн талбайг өнгөрсөн хугацаанд ашиглалтад оруулжээ. Мөн газар доорх инженерийн шугам сүлжээг бүрэн шинэчилсэн байна.

Монголын нийгэмд сүүлийн 30 жилд үүссэн авлига, шударга бустай хүний өөрийнгүй нам харгалзахгүй тэмцэж байгаа Ерөнхий сайдаа багаар нь дэмжихээ Бэрхчүүд хэлж, зүүн бүс нутагт түүхэн аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлэхийг захилаа.