Дэлхийн хамгийн өндөр настай хүн таалал төгсжээ

Дэлхийн хамгийн өндөр настай хүнд тооцогдож байсан Испани улсын иргэн Мариа Браняс Морера 117 насандаа таалал төгссөн байна.

Түүний гэр бүлийнхэн “Мариа өөрийн хүссэнээр буюу унтаж байхдаа амар тайван таалал төгслөө” хэмээн цахим хуудсанд нийтэлжээ.

Тэрээр 1907 онд АНУ-д төржээ.

2023 оны нэгдүгээр сард Гиннесээс Мариаг дэлхийн хамгийн өндөр настай хүнээр зарласан билээ

Эх сурвалж: The Guardian