УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Гишүүд тендерийн хуулийг буцаахгүй бол асар том авлига, хулгайн хөрсийг бэлдэж өгсөн буруутан болно

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу төсвийн тодотголтой хамт орж ирсэн тендерийн хуулийг гишүүд дэмжих ёсгүй хэмээн ярьж буй. Тэрбээр өнөөдөр өөрийн цахим хуудастаа “Тендерийн хуулийг буцаахгүй  бол 30 жилийн асар том авлига, хулгайн хөрсийг нь бэлдсэн буруутан болно. Тэд гишүүдийг учраа олоогүй шинэ байхад нь батлах гэж улаарч байна” хэмээн бичжээ.

Мөн дээрх хуулийг сайтар хэлэлцэх зарчмын саналыг  Хуульзүйн сайд асан, УИХ-ын гишүүүн Б.Энхбаяртай хамт төсвийн байнгын хороонд гаргахаар болсон байна.

Мөн олон гишүүд нам харгалзахгүй дэмжиж ажиллана гэдэгт найдаж байна гэжээ.