ЗГ: Сэгсцагаанбогд буюу Реппер Б.Гантулгыг Ерөнхий сайдын зөвлөхөөс чөлөөлөөгүй

Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх Сэгсцагаанбогд буюу Реппер Б.Гантулга хэд хоногийн өмнө найз охиноо зодсон бичлэг цахим орчинд тархсан. Үүний дараа Сэгсцагаанбогд буюу Реппер Б.Гантулга найз охины хамт мэдээлэл хийсэн ч дахин иргэдийг бухимдуулсан юм.

Түүнийг Ерөнхий сайдын зөвлөхийн албан тушаалаас чөлөөлсөн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан ч ЗГ-ын хэвлэлийн албанаас түүнийг чөлөөлөөгүй гэх мэдээллийг өглөө.

Цахим орчинд найз охиноо зодсон бичлэгийн мөрөөр ЦЕГ-аас хэрэг нээн шалгаж буйгаа мэдээлсэн.  Түүнд цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авсныг бид удахгүй хүргэх болно.