Ч.Уранхолбоо: “Гала” хамтлаг энэ жил тоглолт хийхгүй

“Гала”хамтлаг энэ жил тоглолтоо хийнэ гэх мэдээлэл тархаад буй.

Тэгвэл тус хамтлагийн гишүүн Ч.Уранхолбоо буюу Ану өөрийн цахим хуудастаа “Гала хамтлаг энэ жил тоглолтоо хийхгүй болсноо албан ёсоор мэдэгдье. Урын сандаа байгаа нийт 45н дуунаасаа сонгоод өнгө, гэрэл хосолсон сэтгэлд хоногших дурсамж бүтээх тоглолтоо 2025 онд үнэ цэнтэйгээр тавих болно. Одоог хүртэл биднийг сонсож дэмжсээр байгаа дэмжигч та бүхэндээ талархал илэрхийлье” гэжээ.