Гурван байршилд зам хааж, шинэчилж байна

Өчигдөр 22:00 цагаас дараах гурван байршилд авто зам хааж, шинэчилж байна. Тодруулбал,

• Худгийн гудамжны авто замаас “Хангай” хотхон хүртэлх авто замыг аравдугаар сарын 1-ний өдрийн 22:00 цагаас аравдугаар сарын 4-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

• Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороо, Тасганы овооны уулзвараас 7 дугаар хорооны уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 1-ний өдрийн 22:00 цагаас аравдугаар сарын 4-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Мөн Таван шарын нүхэн гарцын ажилтай холбоотойгоор аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас 4-ний өдрийн 06:00 цаг хүртэл Товчооны зам буюу “Энхжин” худалдааны төв орчмын авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Мөн буцах эргэлт хийх юм.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.