Нийтийн тээврийн Д:4 “СХД 31-р хороо- Хайрханы эцэс-11-р байр” чиглэлд өөрчлөлт орууллаа

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн нийтийн тээврээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн А/118 дугаар тушаал гаргалаа.

Ингэснээр Д:4 “СХД 31-р хороо- Хайрханы эцэс-11-р байр” чиглэлийн замналыг Хайрханы шинэ эцэс, Цамбагарав, 176-р цэцэрлэг хүртэл сунгаж Д:4 “Хайрханы шинэ эцэс-Алтай-Цамбагарав-176р цэцэрлэг” болгон өөрчлөлт орлоо гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.