Намын бүлгүүд хуралдаж байна

Долоо хоног бүрийн Даваа гаригт МАН болон Ардчилсан намын бүлэг 10:00 цагт хуралдах товтой байдаг. Тэгвэл өнөөдөр /2024.10.14/ намын бүлгүүд хуралдаанаа эхлүүлсэн байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй.