УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр /2024.10.28/ 10.00 цагт хуралдахаар товложээ. Намын бүлгүүд 2025 оны төсөв болон яаралтай горимоор хэлэлцэхээр өргөн баригдсан Цөмийн энергийн тухай хуулийн төсөл дээр санал, байр сууриа нэгтгэхээс гадна цаг үеийн асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо 14.00 цагт хуралдана. Тус байнгын хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр товложээ.
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргыг сонгох тухай/