Мөрийтэй тоглоомоос зохион байгуулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллагаас энэ сарын 21- 25 хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлтийн 42466, мөрдөн байцаалтын 3192 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 201 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Тухайлбал, мөрийтэй тоглоом /покер/ зохион байгуулж, нийт 802.7 сая төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авсан А.Д нарын 8 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах /-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.