БНХАУ есөн улсад визийн хөнгөлөлт үзүүлэв

Норвеги, Финланд, Дани зэрэг есөн улсын иргэдэд энэ сарын 8-ны өдрөөс БНХАУ-д визгүй зорчиж болохоор болжээ. Тус улсын иргэд аялал болон бизнесийн шугамаар зорчихдоо БНХАУ-д 15 хоногоос илүүгүй байх гол нөхцөлтэй аж.

БНХАУ-ын эрх баригчид дээрх шийдвэр гаргах болсон шалтгаан нь эдийн засагт гол жин дарах салбар болох аялал жуулчлалын салбарыг цар тахалын үед хүргэх юм байна.

Мөн гадаад улсад илүү нээлттэй байж гадны хөрөнгө оруулалтыг татах зорилготой гэнэ. Хятад улс нэг жилд 100 сая аялагч хүлээн авдаг гэсэн тоо баримт байдаг аж.