Халзан Бүрэгтэйд хайгуул хийхийг зогсоов

Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан Бүрэгтэйд газрын ховор элементийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголиан Нешнл рийр ийрт корп” ХХК хайгуулын үйл ажиллагаа эрхэлж байсан бөгөөд өнөөдөр /2024.11.07/ зогсоолоо.

Сүүлийн хэдэн өдөр тус компанийн үйл ажиллагааг нутгийн иргэд эсэргүүцэж, жагсаал цуглаан өрнүүлж байсан тул Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа өнөөдөр газар дээр нь очиж ажиллан, дээрх компанийн хайгуулын үйл ажиллагааг зогсоох захирамж гаргаснаа танилцуулсан байна. Тус компанийг хайгуулын үйл ажиллагаа эрхлэхдээ зөрчил гаргасан нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тогтоогдсон тул зогсоох шийдвэр гаргасан гэдгээ Засаг дарга нь мэдэгдлээ.