Дэд консул Б.Баттүшиг шүүх хуралдааныг хаалттай явуулбал дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэжээ

Нийт гурван сая еврогийн өртөг бүхий 70 кг хар тамхи тээвэрлэж яваад Германд баригдсан Истамбулын дэд консул Б.Баттүшиг болон түүний жолооч С.Эрдэнэбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал Германы Дрезден хотноо үргэлжилж байгаа бөгөөд тэрээр шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргасан байна.

Түүний өмгөөлөгчийн зүгээс хэрэв шүүх хуралдааныг хаалттай зохион байгуулж, ялангуяа хэвлэлийнхнийг оролцуулахгүй байвал  түүний үйлчлүүлэгч хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдүүлэг өгөх боломжтой гэсэн тайлбар тавьсан гэнэ.

Монголын тагнуулын ажилтан, нууц даалгавар биелүүлж яваад баригдсан гэж  мэдүүлсэн Б.Баттүшиг шүүх ажиллагааг олон нийтэд нээллтэй бус, хаалттай хэлбэрээр явуулахыг хүсчээ. Энэ тухай Германы “Tag24” сайт энэ сарын 27-ны өдөр мэдээлсэн байна.