Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгдлээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгдсэн байна.

М.Уранцэцэг гавьяат 2010 оны 12 дугаар сарын 17-ноос 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны хооронд буюу 8 жил 4 сарын хугацаанд Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал “IJF World Tour” тэмцээнд тасралтгүй оролцож, хамгийн олон медаль хүртсэн тамирчнаар тодорсон байна.

Дээрх хугацаанд тэрбээр нийт 35 медаль хүртсэнээс 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн байна. Ийнхүү Монгол Улсын тамирчин М.Уранцэцэг хамгийн олон медаль хүртсэн амжилтаараа дэлхийн дээд амжилтын эзэн болж Гиннесийн номд бүртгэгдэж дэлхийн хэмжээний гоц, гойд хүн гэдгээ бататган харуулж чадсан байна.