Мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр, Монгол орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч гол мөрний нийт уртын дагууд, мөн нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа аж.

Иймд Онцгой байдлын ерөнхий газраас цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг  анхаарууллаа.