Г.Занданшатарын гэргий булга шубанаас татгалзаж эхэлжээ

УИХ-ын дарга Г.Занданшатарын гэргий Г.Отгонгэрэл амьтны арьс үсээр хийсэн эдлэлээс татгалзах болсон гэнэ шүү. Энэ уриалгаа ойр дотны зиндаа нэгт бүсгүйчүүддээ дуулгаад амжжээ.

Түүний энэхүү үйлдлийг ирэх сонгуулийн чимээтэй холбож буй нэгэн байхад, өөрчлөлтийн “салхи” хэмээн харах нэгэн ч байх аж.

Хуучин цагт дарга нарын эхнэрүүд булга, суусар, үнэг тэргүүтнээр биеэ хулдаж, бие биетэйгээ өрсөлддөг байсан нь нууц биш.

Харин энэ цагийн Төрийн өндөрлөгүүдийн эхнэрүүд нүсэр гоёл, нүдний хор шингэхүйц брэндээс аль болох зай барьсан бүсгүйчүүд байдаг гэж учир мэдэх хүмүүс хэлэх юм билээ.