“Мичидтраст”, “Эх жаргалан трейд” компаниудын тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг цуцаллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаан/2020.01.06/-аар “Мичидтраст”, “Эх жаргалан трейд” компаниудын тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналыг харгалзан хүчингүй болгожээ. Учир нь дээрх аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг удаа дараа зөрчсөн байна.