“Гацуурт”-ын Л.Чинбат нэр дэвшинэ

Хүнсний ногооны салбараас гарч байгаагаа мэдэгдсэн “Гацуурт”-ын Л.Чинбат ирэх хавар болох УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бэлтгэл базааж эхэлжээ.

Тиймээс тэрээр Монголын үндэсний бөхийн холбоо тойрсон маргаанд цэг тавьж, тамга тэмдэгээ Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд хадаг барьж гардуулж өгсөн сурагтай.

Л.Чинбатын хувьд газар тариалангаас гадна сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Мөн алдарт Ноён ууланд алтны томоохон уурхайтай билээ.