Жүжигчин Ч.Ундрал завсарлага авчээ

Жүжигчин Ч.Ундрал сүүлийн үед уран бүтээлийн завсарлага авч, өөртөө болон гэр бүлдээ цаг зав гаргах болжээ.

Тэрээр том хүү Б.Хабулынхаа 11 насны төрсөн өдрийг тэмдэглэнгүүтээ Тайланд руу нисчээ. Тэнд гэр бүлээрээ амарч байна.

Жүжигчин Ч.Ундралын хувьд “ХИТ”-ийн Д.Давааням агсны хүү Д.Даваадоржтой хайр сэтгэлээр холбогдож, бие давхар боллоо гэсэн мэдээ хэдэн жилийн өмнө чих сортойлгож байв. Одоогоор тэд олны өмнө хамт ил гарч, дурлалт хосууд гэдгээ гэрэл цохиулахыг хүсэхгүй байгаа ч Ч.Ундрал амаржиж, хүүгээ охин дүүтэй болгосон нь хэдийнэ хуучирсан мэдээлэл болжээ.

Тэгвэл хүмүүжил, боловсрол, үзэл бодлоороо үнэлэгддэг Д.Даваадорж, Ч.Ундрал нар охиныхоо зургийг тас нуудаг.

Харин найруулагч Б.Баатартай хамт амьдарч байхдаа гаргасан Б.Хабул хүүгээ сошиал ашиглахыг зөвшөөрдөг юм байна.