‘Уушгийн хөтөл’-д хурд хэмжигч байршуулжээ

Төв аймгийн Лүн сум дахь ЗЦХ-ийн алба хаагчид зам тээврийн осол ихээр гардаг газруудад ажиллаж байна. Тодруулбал, Баянхангай сумын нутаг дэвсгэр “Цавхангай’, Аргалант сумын нутаг “Уушгийн хөтөл’ гэх газруудад тээврийн хэрэгслийн хурд хэмжигч байршуулан, жолооч болон зорчигчдод бусдын аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд соёлтой оролцох талаар анхааруулга зөвлөмж өгч байна.