Дархлаа сэргээж тамиржуулах төрлийн хуурамч тариа оруулж ирдэг болжээ

Дэлхийн зах зээлд худалдаалагдаж буй эмийн 30 хувийг хуурамч эм эзэлдэг байна.Сүүлийн үед манай улсад  тураах болон дааврын бэлдмэл, дархлаа сэргээж тамиржуулах төрлийн хуурамч тариа орж ирэх тохиолдол гарах болсоныг МХЕГ-ын Эмийн хяналтын лабораториос сэрэмжлүүлж байна.

Монгол Улсын эмийн бүртгэлд орох бүх эмийг МХЕГ-ын эмийн хяналтын лабортори шинжилдэг бөгөөд Хятад, Орос хоёроос хуурамч эм оруулж ирэх тохиолдол байдаг аж.