Авлигын хэргээр ял сонссон Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нарт холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын албан үүргийг гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхэс татгалзаж шийдвэрлэлээ.

Сануулахад: Авлигын хэргээр ял сонссон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын албан үүргийг гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш нарт холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хэлэлцээд торгох ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь 2.6 жилээр хасаад буй.

Шүүгдэгч нар анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм.

Ташрамд өгүүлэхэд, Авлигын хэргээр ял сонссон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын албан үүргийг гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш нь “Нүүдэлчин” фестивалийн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан хэмээн буруутгагдсан.

Э.Цэнд-Аюуш нь Соёл урлагийн их сургуулийн Удирдах зөвлөлийн 15 хүний нэг юм байна. Түүний гэм буруутай нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн тул уг албан тушаалаас ч чөлөөлөгдөх үндэслэл болох аж.

Д.Гэрэл