МАН-ын Бага хурал өнөөдөр /2025.09.27/ 12:00 цагт “Тусгаар тогтнолын ордон”-нд зарлагджээ.
Өнөөдөр болох хурлаар МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, улмаар дараагийн даргаа тодруулах юм. Бага хурлын гишүүд эхлээд нэр дэвшүүлэх журам батлах юм байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхээ ил тод зарласан бол Ерөнхий сайд Г.Занданшатар өрсөлдөх нь тодорхой байгаа.
МАН-ын Бага хурлын төлөөлөгчдийн гуравны хоёрын дэмжлэгийг авсан нэр дэвшигч намын даргаар сонгогдсонд тооцогдоно. Харин энэ босгыг хэн ч давж чадахгүй бол намын шинэ дарга 45 хоногийн дараа болох МАН-ын Их хурлаар тодрох юм.