Eрөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар УИХ-ын гишүүн П. Сайнзориг өөрийн бланк дээрээ гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг өнгөрөгч долоо хоногт Засгийн газарт наймдугаар сард баталсан АМНАТ-тай нь холбоотой асуудлаар асуулга тавьж буйгаа мэдэгдсэн.
Ингэхдээ төсөвт АМНАТ-аас олох 200 тэрбум төгрөгийн боломжийг хаасан тогтоолыг ЗГ баталсан гэж мэдэгдсэн юм. Улмаар ҮХЦ-д ч хандах бодолтой байгаа талаараа дурдсан. Тэгвэл эл асуудлын хүрээнд тэрбээр Ерөнхий сайдыг огцруулах бичигт өөрийн бланк дээр гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн нь энэ аж.