Ерөнхий сайд нүүрсний гэрээнүүдийг ил болгох замаар эдийн засгийн том төслүүдийг нууцлах байдлаар далд хэрэгжүүлдэг буруу жишгийг халж байгаагаа мэдэгдэж Оффтэйк буюу нууц гэрээнүүдийг ил байршуулж эхэлжээ.
Энэ шийдвэрийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сайтад нүүрсний гэрээнүүдийг нийтэд ил болгож, байршуулж эхэлсэн байна.
Эхний ээлжинд “Бодь интернэшнл”-ийн Тавантолгой төмөр замын болон Норинкотой хийсэн гэрээнүүд сайтад тавигджээ.