Баянбүрдийн тойрогт байрлах “Чингэлтэй” дүүргийн баганат хөшөө шатжээ

Баянбүрдийн тойрогт байдаг баганат хөшөө шатаж байсныг онцгой байдлын албан хаагчид унтраажээ.

Тодруулбал Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд хөшөө шатаад байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 05:46 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Чингэлтэй” дүүргийн хөшөө шатаж байсныг тэд унтраажээ.

Эх сурвалж: ОБЕГ