Хонконгт ачааны онгоц осолдож, хоёр хүн амиа алджээ

Даваа гаргийн өглөө Дубайгаас хөөрсөн ачааны онгоц Хонконгийн олон улсын нисэх буудалд газардах үедээ замаасаа гарч осолджээ.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр уг ослын улмаас хоёр хүн амиа алдсан гэв.

Онгоц замаас гарахдаа далайн ус руу унаж, сүүл хэсэг нь их биеэсээ салсан.

Тус онгоцонд зорчиж явсан нисэх багийн дөрвөн гишүүнийг аварсан. Гэхдээ осол болох үед зурвасын ойролцоо байсан тээврийн хэрэгсэл мөргүүлж, дотор нь байсан хоёр хүн амиа алдсан аж.

Улмаар дэлхийн хамгийн ачаалалтай ачаа тээврийн нисэх буудал болох Хонконгийн олон улсын нисэх буудлын хойд зурвасыг түр хаагаад байна.

Осолдсон ачааны онгоц нь Туркийн ACT Airlines компанийн түрээслэн ажиллуулдаг Boeing 747 онгоц байсан гэв.

FlightRadar24 сайтын мэдээлснээр осолдсон онгоцыг 32 жилийн турш ашиглаж буй бөгөөд анх зорчигч тээврийн зориулалттай байсан аж.

Тус компаниас ослын талаар тодруулахад одоогоор ямар нэг тайлбар хийгээгүй байна.

Эх сурвалж: Reuters