Н.Номтойбаяр өөрийг нь УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах хуралд суух хүсэлтээ өгчээ

Улсын Ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг эргүүлэн татах саналыг УИХ-д нууцын зэрэглэлтэй хүргүүлсэн. Тэгвэл Халдашгүй байдлын дэд  хорооны гишүүд маргааш бүрэн бүрэлдэхүүнээр цуглаж Н.Номтойбаярыг эргүүлэн татах прокуророос хүргүүлсэн саналыг хэлэлцэх бөгөөд уг хуралд УИХ-ын гишүүн Н.номтойбаяр өөрийн биеэр суух хүсэлтэй тус хорооны дарга Ц.Нямдоржид хүргүүлсэн байна. Түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг дээрх хороо хэлэлцэж дэмжвэл, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх юм.