Энэ баасан гарагт бүх нийтээр амарна

2025 оны арваннэгдүгээр сарын 21 болон 26-нд бүх нийтээр амрах өдөр тохиож байна. Тодруулбал, Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр арваннэгдүгээр сарын 21-ний баасан гарагт, Бүгд найрамдах улс тунхагласан өдөр арваннэгдүгээр сарын 26-ны лхагва гарагт тохиож байгаа аж.

Ташрамд дурдахад, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр ирэх арванхоёрдугаар сарын 29-ний даваа гарагт таарч байна.