Д.Батлут: Төрийн сайдын хувьд дүрмийн бус харилцааг бид ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөх ёсгүй

Өчигдөр дотоодын цэргийн 05-р ангийн алба хаагчид биeнээ зодож буй бичлэг цахим орчинд  цацагдсан.

тэгвэл Батлах хамгаалахын сайд Д. Батлут өөрийн цахим хуудсаараа дамжуулж дараах тайлбарыг хийжээ.

“Цахим орчинд цацагдсан Дотоодын цэргийн алба хаагчидтай холбоотой бичлэгийг иргэний хувьд ч, төрийн сайдын хувьд ч харамсалтайгаар хүлээн авлаа. Хүний эрх, цэргийн дүрмийн бус харилцааг бид ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөх ёсгүй. Цэргийн дүрэмт хувцастай бол Батлан хамгаалах яам гэж ойлгодог иргэдийнхээ бухимдлыг ойлгож байна. Гэвч Дотоодын цэрэг нь ХЗДХЯ-ны харьяанд байдаг учир БХЯ шийдвэрлэх эрхзүйн үндэслэлгүй. Холбогдох албан тушаалтнаас тодруулахад тухайн хэргийг холбогдох газар нь шалгаж эхэлсэн гэх мэдээллийг өглөө.
Бидний зорилго бол ямар ч салбарт “дүрмийн бус харилцаа”-г тэвчихгүй байх юм. Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд сахилга батын хяналтыг өндөржүүлэх ажлыг эрчимжүүлж, гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд анхаарч ажиллах болно” гэжээ.