Дээрэм хийсэн Тагнуулын ажилтнуудыг цагдаагийн газар шалгаж байна

ОХУ-ийн иргэний их хэмжээний мөнгийг дээрэмдсэн Тагнуулын ерөнхий газрын тусгай хэлтсийн ажилтнуудыг цагдаагийн газарт шалгаж байгаа аж. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Цагдаагийн байгууллагаас хэд хоногийн өмнө тодорхой ажиллагаа явуулж гэмт этгээдүүдийг баривчилсан” гэсэн мэдээллийг өглөө.