УИХ-ын хаврын чуулган өнгөрөгч Даваа гарагт нээлтээ хийсэн билээ. Үүнтэй зэрэгцэн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор өгөөд буй юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор өнөөдөр 14 цагт УИХ ээлжит бусаар хуралдана. Хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг танилцуулах юм. Түүнчлэн чуулганы хуралдаанаас өмнө буюу 11 цагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар тов гараад буй.
Албан бус байдлаар Боловсролын сайдад Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайдад Т.Доржханд нарын нэр яригдаж буй. Харин ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Нэрс тодорхой болоогүй, Засгийн газарт хамтарч буй намуудтай зөвшилцөнө” гэсэн юм.