УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр /2020.01.24/ хэлэлцэж шийдвэрээ гаргажээ. Халдашгүй байдлын дэд хорооноос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байна.

Түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг  одоо Хууль зүйн байнгын хороо хэлэлцэнэ. Хэрэв тус байнгын хороо түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг дэмжвэл УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Тодруулбал УИХ-ын гишүүд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх эцсийн шийдвэрийг гаргах юм.

Өмнө нь МАН-аас Хэнтий аймагт нэр дэвшин УИХ-д сонгогдсон Д.Гантулга,  АН-аас  Баян-Өлгий аймагт нэр дэвшин сонгогдсон Д.Мурат нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал УИХ-ын чуулгаар хэлэлцэгдэн унаж байсан. Гэвч тодорхой хугацааны дараа Д.Гантулга өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэх хүсэлтээ өгч УИХ-ын гишүүд дэмжсэн.