АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, бүлгийн даргын томилгоог хэлэлцжээ

Ардчилсан намын улс төрийн зөвлөл дөнгөж сая Төрийн ордонд хуралджээ. Учир нь өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн шинэ даргыг тодруулах үйл явц өрнөх юм. Үүнтэй холбоотойгоор 11:00 цагт бүлэг хуралдах товтой байгаа ба үүний өмнө Улс төрийн зөвлөл хуралдаж, нэр дэвшигчдийн асуудлыг авч хэлэлцсэн нь энэ аж.

Албан бус байдлаар Х.Тэмүүжин, Ж.Батсуурь, Ц.Туваан зэрэг гишүүдийн нэрс яригдаж байсан бол өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын нэгийг нь сонгохоор ярьж байгаа аж.