Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд МҮОНРТ-ийн лого, уран бүтээлчдийн төрх, бүтээлүүдийг хууль бусаар ашиглан, фэйсбүүк дэх “Đoàn Hạnh” нэртэй хуурамч хаягаар “Ice Fishing” гэх цахим тоглоомын зар сурталчилгааг түгээж буйтай холбогдуулан, иргэд олон нийтэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
– МҮОНРТ нь дээрх зар сурталчилгаа, платформын аливаа үйлдэлтэй холбоогүй болно.
– Эдгээр хууль бус, хуурамч агуулгад итгэж, хувийн мэдээлэл оруулах, мөнгөн хөрөнгө шилжүүлэх нь иргэдэд ноцтой хохирол учруулж болзошгүй юм.
– Тус хуурамч зар сурталчилгаанаас үүдэн үүссэн аливаа хохирлыг МҮОНРТ хариуцах боломжгүй бөгөөд уг үйлдлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байна.

Иймд:
– Сэжигтэй зар сурталчилгаанд хандахдаа болгоомжтой байх,
– Facebook болон бусад платформ дээр “Report” хийх,
– Хувийн мэдээллээ оруулахгүй, мөнгө шилжүүлэхгүй байх,
– Шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулж байна.