Ц.Гарамжавын овжин охин амбиц хөөх болжээ

Компани болгон давтагдашгүй онцлогтой. Жишээ нь MCS-ийнхэн маш ардчилсан, ажилчид нь бүх зүйлд нээлттэй. Харин “АПУ”-гийнхан нэг гэр бүл шиг дотно, тэр хэрээр урлаг спортын арга хэмжээг байнга зохион байгуулдаг. Бараг л ажлаа хобби мэтээр хүлээн авч түүртэлгүй хийхийг чухалчилдаг гэлтэй.

Харин “Монполимет”-ын уур амьсгал хэр байдгийг таашгүй. Ямар ч байсан компанийх нь дэргэдүүр өнгөрсөн хүн болгоныг шалгах нь холгүй, гал гарсан оффист нь очсон хэвлэлийнхнийг “хэний захиалгаар ирэв” хэмээн хардаж сэрддэгээс харвал яхир хатуу байх магадлалтай.

Саяхныг хүртэл толгой дээгүүр, янтгар яргавар хатны дүрээр явсан Ц.Гарамжав гишүүн 10-н тэрбумын асуудалд бут ниргүүлээд буй. Харин түүний охин Н.Мөнхнасан хувийн амбицаа хөөх болжээ.

Тухайлбал, тэрээр оны өмнө Азийн тэрбумтнуудтай мөр зэрэгцэн хурал чуулганд морилж, Жак Ма тэргүүтэй баячуудтай гэрэл зураг татуулсан шигээ сүрхий явсан сурагтай.