“Тусгай салаа”-ны сульдаа Түвшингийн булчинлаг төрх

“Тусгай салаа”-гийн Түвшин гэдэг залуугаар дамжуулан жүжигчин П.Баттөр олны танил болсон. Сульдаа хэмээгдэж байсан залуу өдгөө булчинлаг боди төрхтэй болжээ.

Бие бялдраа хөгжүүлж спортлог амьдралыг илүүд үздэг түүний биеийн хөгжил мэргэжлийн түвшинд хүрчээ.

Уран бүтээлч, жүжигчин хүн үргэлж олны нүдэнд ил байдаг тул гоо сайхан, биеийн хөгжилдөө анхаарах зайлшгүй шаардлагатай. Жүжигчин П.Баттөрийн хувьд ч эрүүл чийрэг биеийнхээ хүчинд Монголын хамгийн сайхан залуугаар шалгарч байсан удаатай.

Тэрээр долоо хоногийн 3-4 өдрийг фитнесс клубт өнгөрүүлдэг юм  байна. Тогтмол бэлтгэлдээ дасчихсан учир хааяа бэлтгэл хийхгүй бол нэг л зүйл дутуу юм шиг мэдрэмж төрдөг гэж тэрээр ярьж байв. П.Баттөр нэг удаагийн бэлтгэлдээ 90-120 минут зарцуулдаг.

Энэ хугацаанд тасралтгүй бэлтгэл хийж, хөлсөө гаргаснаар хүссэн үр дүндээ хүрэхэд алхам алхмаар ойртдог гэж тэрээр ойр дотныхондоо захидаг аж.