Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2026 оны 08 сарын 10-ны өдрөөс 08 сарын 23-ны өдрийг дуустал “E-Mongolia” платформоор дамжуулан цахимаар хүлээн авна.
Хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
-Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
-Хэрэв таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлэн явах” сонголтыг хийх;
-Хэрэв хаягийн шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө бүртгэлээ баталгаажуулсан байна.