Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгажээ.
Зарим тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шуурхай шийдвэрлэн, ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө. Төслийн эхний 87 км төмөр замын бүтээн байгуулалт дуусаж, цааш үргэлжлэх дараагийн хэсгүүдэд ажил үргэлжилж байна.
