“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн 42 км-ийн гүйгчид гараанаас гарлаа. “Алхам бүр ёс зүйтэй, амжилт бүр үнэ цэнтэй” уриан дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн олон улсын гүйлтэд 46 мянга гаруй хүн оролцохоор бүртгүүлсэн бөгөөд бүтэн марафонд 42 орны 700 гаруй тамирчин оролцож байна. Бүтэн марафонд гүйж байгаа тамирчдаас дурдвал, Олон улсын хэмжээний мастер Ж.Олонбаяр, Д.Гантулга, Г.Одхүү, Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан, Б.Номин-Эрдэнэ, Японы тамирчин Tомита Наоки, Ширадо Мизуки, Кенийн тамирчин Серой Андерсон Сайтоти, Парнинго Раута, БНХАУ-ын тамирчин Цуй Вэй Канг нар гүйж байна.
Бүтэн марафоны нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Цогзолмаа нар оролцож нийт гүйгчдэд амжилт хүслээ.













НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС